Уншиж байна...
Суралцагчийн хувьд сургалт болон багц сургалтыг сонгон сагсанд нэмэх, QPay төлбөрийн системээр төлбөр төлөх боломжтой бөгөөд төлбөр баталгаажмагц тухайн сургалтын эрх автоматаар идэвхжиж суралцах орчинд нэвтрэх боломж бүрдэнэ. Суралцах явцад хэрэглэгч хичээлийн ахицын түвшин, шалгалтын оролдлого, оноо зэргийг хянах боломжтой бөгөөд мөн community хэлэлцүүлгийн орчинд оролцож бусад суралцагчидтай харилцан туршлага солилцох боломжтой. Сургалтыг амжилттай дүүргэсэн тохиолдолд системээс сертификат олгогдож, PDF эсвэл зураг хэлбэрээр татах боломжтой бөгөөд баталгаажуулах код ашиглан олон нийтэд жинхэнэ эсэхийг шалгах боломжтой.